Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ИТХ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Танилцуулга

2024-03-15

Улсын Бага Хурлын 1991 оны 06 дугаар сарын 21-ны  өдрийн 46 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, нийслэлийн Баянтал хороог нэгтгэн Чойр хотыг байгуулж улмаар УИХ-ын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Чойр хотыг Говьсүмбэр аймаг болгон өөрчлөн байгуулсан түүхтэй.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг, сумын ИТХ-ыг сонгох анхдугаар сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчид 1994 оны 6 дугаар сарын 29-нд анхдугаар хуралдаанаа хийж байгуулсан түүхтэй. Анхны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 30 төлөөлөгчтэйгээр байгуулагдаж байжээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн дагуу 31 төлөөлөгч, зөвлөлийн 7 гиүүн,  5 хороодтой үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн  багийн ИНХ-ын дарга 6, зөвлөлийн  26 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ИТХ-ын ажлын алба нь ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан гэсэн 3 орон тоотойгоор тус тус ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%