“Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги , зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 32 дугаар тушаал, нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 5 дугаар тушаалыг тус тус үндэслэн, Стандарт Хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаар тушаалаар Говьсүмбэр аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтэс нь 11 хүний орон тоотойгоор 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байна.