МЭНДЧИЛГЭЭ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутгийн зон олон та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавин ажилладаг төлөөллийн онцгой субъект бөгөөд өнгөрсөн 30 жилийн түүх бол төрийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж ирсэн үйл хэргийн түүх юм. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн бүрэлдэхүүн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан Говьсүмбэр аймаг, Чойр хотынхоо хөгжлийн бодлого, шийдвэрийг төлөөллийн ардчилсан зарчим, олон ургалч үзлээр шийдвэрлэж, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд голлох үүрэг гүйцэтгэж ирснийг онцлох нь зүйтэй.
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг аймаг, сумын үе үеийн удирдлага, төлөөлөгч нартаа дэвшүүлье.
Говьсүмбэр аймгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
ТОГМИДЫН ТҮМЭНАЯР